Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ

Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ

Хаан банкны ажилтан 150 сая төгрөгний зээл гаргаж өгөхдөө олон төрлийн шалтгаанаар зээлийн материалыг хойшлуулж асуудал үүсгэн хясан боогдуулах замаар хахууль авсан хэргээр шүүгдэж байна.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард Хархорин салбарын ХААН банкнаас 150 саяын зээл хүссэн иргэний зээлийг гаргаж өгөөд, 15 сая төгрөгийн хахууль авсан зээлийн менежерт анхан шатны шүүхээс 1.2 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн хахууль өгсөн иргэний зорчих эрхийг хоёр жилээр хасаж, торгожээ.

Хуулинд хахууль өгсөн этгээд хахуул өгсөнөө илчилж эрх бүхий байгууллагуудад мэдэгдвэл ялаас чөлөөлж авсан үйлчилгээг нь хэвээр үлдээх заалт байдаг.

Хахууль өгсөнөө өөрөө хүлээж АТГ-д очсон иргэн : Би барилгын салбарт ажилладаг. Зээл санхүүжилт хэрэгтэй байсан тул 2019 оноос хойш зээл хөөцөлдлсөн.  Зээл авах гэхээр олон төрлийн шалтгаанаар зээлийн материал маань хойшлогдож байсан. Хаан банкинд хоёр удаа материалаа өгсөн боловч буцаагдсан. Гэтэл нэг өдөр хаан банкны ажилтан над руу залгаад “Шуурхай бизнесийн зээлийн аян явагдаж байна” гэсэн. Материалаа авч очтол эхний удаа 150 сая төгрөг гаргаж өгч болно. Харин үнийн дүнгийн 10 хувийг авна гэсэн. Гэхдээ үүнийгээ зээлийн шийдвэр гардаг өдөр хэлсэн. Авлигыг зөвхөн төрийн байгууллагад байдаг юм болов уу гэтэл банкны салбар нь бүр живлээ. Би энэ асуудлыг ил тод болгохоор АТГ-т өөрөө хандсан. Гэтэл АТГ  гэмт хэргийг илчилсэн хүнийг өөрийг нь зөрүүлээд яллагдагчаар татсан. Энэ хэргийг АТГ илрүүлээгүй. Би өөрөө авлига өгч байж илрүүлсэн. Шударга ёсыг мандуулаад ,бадруулаад өгнө гэсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хаана байна. Х.Нямбаатар авлигыг илчилсэн хүмүүсийг ялаас чөлөөлж байгаа гэж УИХ дээр ярьж байсан учраас би энэ хэргийг илчилсэн юм.

Гэтэл хууль нь цоорхоотой хууль байна. Энэ хуулийг хэн батлав гээд хөөгөөд үзвэл Ц.Нямдорж баталсан хууль байна. Эрүүгийн хууль шинэчлэгдлээ гэсэн шоронжсон хууль нь хэвээрээ л байна” гэлээ.