Энэ сарын 19-ны өдөр БНСУ-руу нисэх тийз захиалсан богино хугацааны визтэй иргэдээс МИАТ 40 ам.доллар “суутгана”

Энэ сарын 19-ны өдөр БНСУ-руу нисэх тийз захиалсан богино хугацааны визтэй иргэдээс МИАТ 40 ам.доллар “суутгана”

Энэ арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн МИАТ компанийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэрийг БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас гаргасан. МИАТ компаниас гаргасан мэдэгдэлд

 Тухайн нислэгээр 

  • Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид
  • БНСУ-ын иргэд
  • F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
  • F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
  • А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/ зорчих боломжтой гэсэн юм.

Тэгвэл нислэг нь цуцлагдсан иргэдийн тасалбарын мөнгийг 1-3 сарын дотор өгөх бөгөөд 40 ам.доллар суутгах аж. Энэ талаар МИАТ компани “БНСУ-аас түр хугацааны визтэй зорчигч хүлээж авахгүй гэсэн шаардлага тавьсан. Манай компаниас шалгаалж нислэг цуцлагдаагүй тул тийз захиалсан иргэдээс 40 доллар суутгах журамтай” гэжээ.