"Сурагчид нэгнээ бүлэглэн зодож байгаа бичлэгт эзэн холбогдогч нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно" гэв

"Сурагчид нэгнээ бүлэглэн зодож байгаа бичлэгт эзэн холбогдогч нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно" гэв

Ерөнхий боловсролын сурагчид нэгнээ бүлэглэн зодож, дээрэлхэж буй бичлэг цахим сүлжээнд түгээд байна. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэрэг хэзээ, хаана болсон талаар бид шалгаж байна. Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэж байсан билээ.

Тэгвэл тухайн хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдэгдэлдээ, "Гадаа гудамж талбайд ЕБС-ын сурагчид нэгнээ зодож буй бичлэг цацагдсан. Үүнийг хэзээ болсон хэрэг болохыг тогтоохоор бүх хэлтэс рүү бичлэгийг явуулсан. Одоогоор гэрч болон хохирогч, зодсон хүүхдүүдтэй холбогдоогүй. Эзэн холбогдогч нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно. Зодуулсан охинд гэмтлийн зэрэг учирсан бол нэг заалттай, хэрэв гэмтлийн зэрэг учраагүй, тогтоох боломжгүй тохиолдолд гудамж талбайд танхайрсан гэх заалтаар холбогдуулан хэргийг шалгана" гэжээ.

ВИДЕО: