ЭМГЭНЭЛ: Дуучин, ая зохиогч Л.Байзада хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ

ЭМГЭНЭЛ: Дуучин, ая зохиогч Л.Байзада хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ

Авъяаслаг дуучин, ая зохиогч Л.Байзада хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Түүний "Танилцъя охин минь", "Нандин эрдэнэ", "Миний нутгийн өглөө", "Ондоо"  зэрэг олон дуу зуун дамжин залуусын сонирхолд хөглөгдөн эгшиглэж байсан цаг бий. Байзадагийн зохиосон олон дуу Монголын эстрадын дуучдын урын санд орж дуулагдаж ирснийг энд дурьдах нь зүйтэй. 1988-1992 онуудад Багшийн сургуульд суралцаж төгсгөсөн тэрээр 1972 оны 10-р сарын 26-нд эхээс мэндэлсэн билээ. Авъяаслаг дуучин тэрбээр хорь, хорин нэгдүгээр зуун дамнасан Монголын эстрадын гэрэлт нэгэн од байсан.  Гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. |