Говь-Алтай аймгийн Цээл суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Цээл суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Цээл сумын Бүрэн багийн “Булингарын хар”-т  газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 17:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 17:40 цагт цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.