ЦЕГ: 11-р ангийн сурагч эрэгтэй "Б"-г өөр сургуулийн 10-р ангийн таван хүүхэд бүлэглэн зодсон нь тогтоогдсон

ЦЕГ: 11-р ангийн сурагч эрэгтэй "Б"-г өөр сургуулийн 10-р ангийн таван хүүхэд бүлэглэн зодсон нь тогтоогдсон

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ дээрэлхэн, бүлэглэн зодож байгаа бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулга өглөө.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо ... байрны гадна 2021 оны  арван нэгдүгээр сарын 13-ны өдөр 11-р ангийн сурагч эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10-р ангийн таван сурагч бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч гар утсаараа бичлэг хийн цахим орчинд цацсан.

Уг асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна. Эдгээр хүүхдэд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцно. Зодуулсан хүүхдэд гэмтлийн зэрэг учирсан бол нэг заалттай, хэрэв гэмтлийн зэрэг учраагүй, тогтоох боломжгүй тохиолдолд гудамж талбайд танхайрсан гэх заалтаар холбогдуулан хэргийг шалгана"гэв.