Ирэх сарын 1-ээс /2021.12.01/ ОХУ дэлхийн таван улстай иргэний агаарын тээврийн нислэгээ сэргээхээр болсон талаар ИНЕГ-аас мэдээллээ. Үүний дунд манай улс багтсан байна.
Тодруулбал, Улаанбаатараас Москва, Улаан-Үд, Эрхүү, Красноярскийн чиглэлд долоо хоногт тус бүр нэг нислэг үйлдэхээр болсон аж.
ОХУ-ын "interfax.ru" сайтад "ОХУ-ын шуурхай штабын шийдвэрээр 12 дугаар сарын 1-нээс эхлэн Бангладеш, Бразил, Монгол, Коста Рика, Аргентин улстай нислэгээ сэргээлээ" гэж мэдээлжээ. Тухайлбал, Монгол руу долоо хоногт гурван удаа, Бангладеш, Бразил, Коста Рика, Аргентин руу долоо хоногт тус бүр хоёр удаагийн нислэг үйлдэх юм байна. Түүнчлэн Жуковский-Бишкек, Жуковский-Ош чиглэлийн дагуу Киргизстантай харилцаагаа сэргээж байна гэж мэдээлжээ. Вьетнам руу Москва - Хо Ши Мин, Москва - Нха Транг чиглэлд долоо хоногт хоёр нислэгийн давтамжтайгаар, мөн Итали руу Жуковский - Ром чиглэлд долоо хоногт хоёр нислэгийн давтамжтайгаар нислэг үйлдэнэ. Цар тахал эхэлсний дараа агаарын хилээ хаагаад байсан ОХУ өнөөдрийн байдлаар дэлхийн 71 улсын чиглэлд зорчигч тээврийн нислэгээ сэргээгээд байна.