Угандагийн парламентын ордны хажууд амиа золиослогчид бөмбөг дэлбэлж, гурван хүн амь үрэгдэн, 30 гаруй хүн шархаджээ

Угандагийн парламентын ордны хажууд амиа золиослогчид бөмбөг дэлбэлж, гурван хүн амь үрэгдэн, 30 гаруй хүн шархаджээ

Угандагийн нийслэл Кампала хотод амиа золиослогчид бөмбөг дэлбэлсний улмаас гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархаджээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд хоёр цагдаа, нэг энгийн иргэн байсан аж. Дэлбэрэлтэд өртсөн маш олон хүний биеийн хэсгүүд гудамжинд шидэгдсэн тул цаашид нас барагсдын тоо нэмэгдэх хандлагатай байна хэмээн эрх баригчид мэдэгдэж байна.

Хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар мотоциклтой гурван этгээд парламентын байр болон хотын цагдаагийн газрын ойролцоо өөрсдийгөө дэлбэлсэн байна. Улмаар парламентын хуралдааныг түр зогсоож, УИХ-ын гишүүдийг ирэхгүй байхыг анхааруулсан юм.

Босогчдын “Амак” агентлаг “халдлагын ард “Исламын улс” бүлэглэл байгаа мэдэгдээд байна. Цагдаа нар хэргийн газар ажилласны дараа халдлага болсон газрын ойролцоогоос олон тооны тэсрэг бөмбөг олджээ. Үүгээр ч зогсохгүй тэсрэх бөмбөгтэй хантааз өмссөн дөрөв дэх этгээдийг баривчилсан байна.

Эх сурвалж: CNN