Нью Йоркийн "Times Square”-д шинэ оноо гаргахыг хүсвэл вакцинд хамрагдсан байх ёстой гэв

Нью Йоркийн "Times Square”-д шинэ оноо гаргахыг хүсвэл вакцинд хамрагдсан байх ёстой гэв

АНУ-ын Нью-Йорк мужын эрх баригчид “Times Square”-д шинэ оноо гаргах ёслолд иргэдийг оролцохыг зөвшөөрчээ.

Тодруулбал, тус талбай нь жил бүр олон мянган хүн цугларч шинэ оноо угтдаг уламжлалтай. Гэтэл цар тахлаас болж, өмнөх жил олноор цугларч шинэ он гаргахад төвөгтэй болоод байсан бол энэ жил дахин сэргээж дархлаажуулалтдаа хамрагдсан иргэдийг оролцохыг зөвшөөрсөн аж.

Энэ талаар тус хотын дарга хэлэхдээ, “Өнгөрсөн жилийн хувьд цахим буюу виртуал арга хэмжээ зохион байгуулаад байсан бол энэ жил хэвэндээ уламжлалын дагуу тэмдэглэхээр төлөвлөж байна. Гэвч багагүй бэрхшээл гарах нь ойлгомжтой. Нэг талбайд олон мянган хүн цугларах учраас иргэдийн биеийн байцаалт болоод, дархлаажуулалтад хамрагдсан эсэх гэрчилгээг шалгах юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй, вакцинд хамрагдах боломжгүй иргэд сүүлийн 72 цагийн дотор гарсан ПСР шинжилгээний хариу шаардагдана” гэжээ.

Эх сурвалж: USAToday