ЗТХЯ: Тяньжинд хүлээгдэж байсан 4800 чингэлгээс 2805 нь Эрээн рүү ачигдсан

ЗТХЯ: Тяньжинд хүлээгдэж байсан 4800 чингэлгээс 2805 нь Эрээн рүү ачигдсан

Зам тээвэр хөгжлийн яамнаас Тяньжин болон Эрээн, Зам-Үүд боомтод гацаад байгаа чингэлэг, ачаа барааг арваннэгдүгээр сард багтаан татан авах талаар хэлэлцээд байсан.

Тэгвэл энэ хүрээнд энэ даваа гариг буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж байсан 4800 чингэлгээс 2805 нь Эрээн рүү ачигдсан гэж Засгийн газраас мэдээллээ. Өмнө нь энэ талаар энэ сардаа Тяньжин боомтоос нийт 32 галт тэрэг 1,828 импортын чингэлэг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан хэмээн мэдээлж байсан юм.