ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон хүүхдүүдээс байцаалт авч байна

ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон хүүхдүүдээс байцаалт авч байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ бүлэглэн зодсон хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэргийг тодруулбал,  "Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны байрны гадаа , 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 11 дүгээр ангийн сурагч 16 настай эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10 дугаар ангийн таван сурагч  бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч утсаараа бичлэг хийн цахим орчинд тавьсан.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Зодоонд оролцсон хүүхдүүдээс байцаалт авч байна. Хохирогчийн биеийн байдал хэвийн байна” гэж мэдээллээ.