СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт таван ханатай гэр шатаж, нэг хүүхэд амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт таван ханатай гэр шатаж, нэг хүүхэд амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар өчигдөр/2021.11.17/ 15:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж нэг хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга өгсөн онцгой байдлын албанд өгсөн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 75 км замыг туулан 18:00 цагт очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр шатаж уг гал түймэрт А /8 настай, эмэгтэй/ өртөж нас барсныг тогтоожээ. 

Эх сурвалж: ОБЕГ