Өнөөдрөөс Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг "Бүрэнтолгой"-д зогсохгүй

Өнөөдрөөс Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэрэг "Бүрэнтолгой"-д зогсохгүй

Дархан-Уул аймгийн Орхон сумын засаг даргын А/157 захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан 2021 оны 11-р сарын 17-ний өдрөөс эхлэн 2021 оны 12-р сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд УЛААНБААТАР-СҮХБААТАР-УЛААНБААТАР чиглэлийн 271, 272, 264 дүгээр галт тэрэгний аяллуулдыг 104 км /БҮРЭНТОЛГОЙ/-д зогсохгүй болжээ.

Иймд 2021 оны 11-р сарын 17,18,19-ний өдрүүдийн галт тэрэгний аялалд урьдчилан зорчих тасалбар худалдан авсан зорчигчдын тасалбарыг ШИМТГЭЛГҮЙ буцаалт хийгдэх талаар Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.