Дамбын Хишигжаргал "Сэтгүүлчдийн төгөл" байгуулах санаачлагыг гаргаж 100 га газар, 50 сая төгрөг өгөхөө мэдэгдэв

Дамбын Хишигжаргал "Сэтгүүлчдийн төгөл" байгуулах санаачлагыг гаргаж 100 га газар, 50 сая төгрөг өгөхөө мэдэгдэв

Өдөр тутмын "Үндэсний шуудан" сонины эзэн Д.Хишигжаргал "Сэтгүүлчдийн төгөл" байгуулах санаачлагыг гаргаж 100 га газар, 50 сая төгрөг өгөхөө мэдэгджээ. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, зөвхөн сэтгүүлчдийн мод тарих газрыг бэлдэж буй нь энэ аж. Түүний санаачлагыг редакциуд эхнээсээ дэмжихээ илэрхийлж ирэх хавраас нэгдсэн зохион байгуулалтад орон дээрх 100 га газарт модоо тарихаа мэдэгдэж эхэлсэн байна. 

Тус газар Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ойролцоо бөгөөд сэтгүүлчид энд мод тарих, арчилж ургуулахаас гадна агаарт салхинд гарангаа зорьж очиж амарч зугаалах боломжтой болно гэж Д.Хишигжаргал хэлжээ.