ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг хорьж, ажилтнуудыг нь шалгаж эхэлжээ

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг хорьж, ажилтнуудыг нь шалгаж эхэлжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж энэ сарын 9-ний үдэш цагдан хорьжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байна.

Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулаад, хүүгийн орлогыг нь хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулсан гэх мэдээлэл байгаа юм. Ч.Алтанхуягтай хамт тус газрын нэг бус хүнийг шалгаж эхэлсэн юм байна. Хэрэгт шалгуулж буй дээрх даргыг 48 цаг албадан саатуулах захирамж шүүгч өчигдөр гаргасан бөгөөд маргааш үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх хэлэлцэн шийдвэрлэх юм байна.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө