Уурхайд нас барсан иргэдийн цогцсыг арван жилийн дараа олжээ

Уурхайд нас барсан иргэдийн цогцсыг арван жилийн дараа олжээ

Шинэ Зеландын Пайк голын нүүрсний уурхайд 2010 оны 11 дүгээр сард хоёр ч дэлбэрэлт болж 29 хүн амиа алдаж байжээ. Тухайн үед нас барсан иргэдийн нэгийнх нь ч цогцсыг олж чадаагүй аж.

Тэгвэл хоёр хүний цогцсыг арван жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт олжээ. Одоо талийгаачдын хэн болохыг тогтоохоор шүүх шинжилгээний баг ажиллаж байна. Шарил уурхайн хамгийн алслагдсан хэсэгт байсан гэж албаныхан мэдээлжээ.

Уурхайд осолдсон ажилчид

Аймшигт осол болох үеэр уурхайд 31 ажилтан байсан гэдэг. Үүнээс хоёр нь л зугтаж чадсан бөгөөд үлдсэн 29 нь амьд байх магадлал маш бага хэмээн хэргийг хааж байжээ. Гэвч уурхайчдын ар гэрийнхний хүсэлтээр 2017 онд төрөөс санхүүжилт авч эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн ч энэ оны гуравдугаар сард зогсоосон байна. Мэргэжилтнүүд уурхайн гүн рүү 2,2 км хүртэл явсан ч амжилт олоогүй бөгөөд цааш үргэлжлүүлэхэд маш хүнд, зардал ихтэй байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Эх сурвалж: BBC