2425 кг түүхий нүүрсийг хураан авч Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өглөө

2425 кг түүхий нүүрсийг хураан авч Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ажилтан, алба хаагч нартай хамтран иргэд, олон нийтийг угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын, баталгаат бус замын хяналтын цэгүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, Улаанбаатар хотоос гарах чиглэлд 751 тээврийн хэрэгсэл, 1170 зорчигч, орох чиглэлд 844 тээврийн хэрэгсэл, 1323 зорчигчийг шалган нэвтрүүлж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн 2 зөрчлийг илрүүлж, 2425 кг түүхий нүүрсийг Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн Улсын байцаагчид хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа. 

Мөн 6 дүүргийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын зохион байгуулж давхардсан тоогоор авто эргүүлийн 483  чиглэлд 947, явган эргүүлийн 319 чиглэлд 744 алба хаагч үүрэг гүйцэтгэж галлагааны цагаар 28 өндөрлөг цэгээс 42 алба хаагч хяналт тавин ажиллаж 592 хороо, 2883 гудамж, 25701 айл өрх, 38590 иргэн, 1194 тээврийн хэрэгслийг үзлэг шалгалтад хамруулж, эргүүлийн автомашины чанга яригчаар 872, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 4, олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр 58 удаа сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж ажиллаж байна.