"Амиа хорлоно" гэж хаалгаа онгойлгохгүй байсан иргэнийг айлын цонхоор орж, аварчээ

"Амиа хорлоно" гэж хаалгаа онгойлгохгүй байсан иргэнийг айлын цонхоор орж, аварчээ

Өчигдөр /2021.11.18/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах байрны таван давхарт иргэн Г “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлоно гээд хаалгаа онгойлгохгүй байна” гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105 ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:23 цагт очиж, дээд талын айлын тагтнаас аврах олс ашиглан бууж, тус айлын цонхоор орон хаалгыг нээж, Г 38 настай, эмэгтэйг  Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт хүлээлгэн өгсөн байна.