Аргентинаас улсын эмэгтэй үний дархлал хомсдолын вирусийн /ХДХВ/ халдвараас эм, эмчилгээгүйгээр өөрийгөө ангижруулж чадсан нь дэлхий дээрх хоёр дахь хүн болжээ.
ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлааны тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин юм. Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор бүрэн төгс эмчилгээ байхгүй байна. Эмч нарын үзэж байгаагаар өвчтөний дархлааны систем вирусыг өөрөө устгасан гэж үзэж байгаа аж. Түүний тэрбум гаруй эсэд хийсэн шинжилгээнд халдварын ямар ч амьд ул мөр олдсонгүй гэж Дотоод анагаах ухааны архиваас мэдээлсэн байна.
Тухайн хүний бие махбод ямар арга замаар вирусээс ангижирсныг тогтоож чадвал ХДХВ-ийг эмчлэх арга замыг олох эсвэл энэ өвчнийг бүрэн устгах боломжтой гэж үзэж байна.
Эрдэмтдийн хэлж буйгаар зарим хүмүүс энэ вирусийг эсэргүүцэх төрөлхийн чадвартай байдаг гэнэ. Халдварыг эсэргүүцдэг ген нь бусад вирусийн халдварыг авсан ч түүнээс ангижрах чадвартай байдаг аж. Гэвч ихэнх тохиолдолд ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс насан туршдаа эмчилгээ хийлгэдэг байна. Хэрвээ эмээ хэрэглэхээ зогсоовол унтаа байсан вирус идэвхжиж бие махбодийг эрсдэлд оруулах магадлалтай аж. ХВХВ нь таны дархлалын тогтолцоог сулруулж улмаар таны бие эрүүл байхад хүндрэлтэй нөхцлийг бий болгодог. ХДХВ нь даамжирч хүндэрвэл Дархлалын олдмол хомсдлыг бий болгодог
Эх сурвалж: ВВС