Баривчлагдсан 513 иргэдэд архины хор хөнөөлийн талаар сургалт явуулжээ

Баривчлагдсан 513 иргэдэд архины хор хөнөөлийн талаар сургалт явуулжээ

"Өөрчлөлтийн хөтөч ДЭСЗИ" төрийн бус байгууллага баривчлагдсан иргэдэд архины хор хөнөөлийн талаар сургалт явуулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран зохион байгуулсан “Архинд донтох өвчин болон түүнээс ангижрах нь” сургалтад одоогоор 513 иргэн хамрагдаад буй. Архины хор хөнөөлийг таниулах уг сургалтыг өмнө нь радио хэлбэрээр зааж байсан бол 11 дүгээр сараас халдвар хамгааллын дэглэмийн дор танхимаар хичээллэж байна.

Согтууруулах ундаа нь хүнийг донтуулах цаашлаад сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахын зэрэгцээ гэр бүл, ойр дотны хүмүүсийг нь ч сэтгэл зүйн дарамтанд оруулдаг.