Хөвсгөлийн аймгийн Улаан-Уул сумын байгаль хамгаалагчид эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг хиймэл ичээ хийж, тэжээж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан билээ.
"Тухайн гурван бамбарууш нь өөр өөр газраас ирсэн, өөр зан араншинтай. Тиймээс нэгэндээ ээнэгшихэд хугацаа орох байх. Энэ нь л санаа зовоож байна" хэмээн бамбаруушнуудын ээж болоод буй байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх бидэнд хуучилж байсан юм.
Тэгвэл Догшин хар, Номхон бор, Гэмшил гурав хэд хоногийн өмнөөс эхлэн үүрэндээ хамт унтдаг болжээ. Нэг үгээр хэлбэл тэд "ах дүү" болсон байна.
Тиймээс байгаль хамгаалагчид ичээг нь томсгохоор ажиллаж байгаа талаараа бидэнд мэдээллээ.
ҮЗЭХ: