“Pentwater Capital Management” компанийн Гүйцэтгэх захирал дахин нээлттэй захидал илгээжээ. Энэ удаад “Rio Tinto”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Бен Вяаттад хаягласан байна.
Аравдугаар сард “Rio Tinto” компани дөрвөн санал бүхий захидлыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд “Turquoise Hill Resources”-д өгөх ёстой манай Засгийн газрын өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх”, мөн гурван жилийн хугацаанд 400 сая ам.доллар өгөх зэрэг саналууд байгаа юм. Эдгээр саналыг ирэх долоо хоногуудад хэлэлцэхээр байгааг захидалд өгүүлжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар нөхөн төлбөр авч байгаа бол “Turquoise Hill Resources” болон “Оюутолгой” төслийн хувьцааг шууд болон шууд бус байдлаар эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох ёстой” талаар захидалд дурдсан байна.
Эх сурвалж: Bloomberg