LIVE: "Талийгаач С.Болормаа биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон байсан"

LIVE: "Талийгаач С.Болормаа биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон байсан"

С.Болормаа агсны амиа алдсан хэргийн шүүх хурал дүгнэлт хэсгээр үргэлжилж байна.

Хэргийг сануулбал, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ автомашинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.

Шүүх хурлын үеэр Прокурор, "В. Рэнцэндорж бүхэл бүтэн аймгийн Засаг дарга хүн байж талийгаач С.Болормаа болон Б.Лхагважаргал нар архи ууж байхад нь таслан зогсоосон бол бол өдийд талийгаач амьд байхаас гадна ийм хэрэг гарахгүй. Амь хохирогч нэлээн тасарсан байсан. Гэтэл Засаг дарга В.Рэнцэндорж хүн дуудаж өгөөгүй. Э.Мэндсайхантай утсаар ярихдаа бид хоёрыг хүргэж өг гэж утсаар ярьсан байдаг. Мэдүүлэг өгөхдөө санахгүй байна тасарцан байсан гэсэн мэдүүлгийг өгсөн. Э.Мэндсайхан В.Лхагважаргал руу утсаар ярьсан ч холбогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр амьсгал бөглөрсөн байна гэж дүгнэсэн" гэсэн юм.

Харин В.Рэнцэндоржийн өмгөөлөгч, “Засаг дарга В.Рэнцэндоржийг уулзахгүй гэж байхад Б.Лхагвадорж болон хохирогч С.Болормаа  нар өнөөдөртөө багтаж уулзая гэж шахсан. Архи ууя гэсэн санааг В.Рэнцэндорж гаргаагүй хохирогч өөрөө гаргасан. Б.Лхагважаргал хэрэг гарахаас хоёр хоногийн өмнө “ЗД дээр нэг шил юм аваад очъё” гэж мсж бичсэн” л ил болсон. Үнэхээр хохирогчийг Э.Мэндсайхан үүрийн дөрвөн цаг хүртэл машиндаа үлдээлгүй гэрт нь оруулж өгсөн бол энэ хэрэг гарахгүй байсан” гэлээ.

Мөн Б.Лхагважаргалын Прокурорын дүгнэлт, "Талийгаач бага насны хүүхэд болон асрамжийн газрын туслалцаа гэх мэт зүйл шаардлагтай хүн байгаагүй. Б.Лхагважаргал, Э.Болормаа нар хоёул ижил согтолттой байсан.  Талийгаач нас барсан цагаас хойш дөрвөн цагийн дараа Б.Лхагважаргалыг авч явсан. Архи нь гараагүй байхад цагдаа нар ирж баривчилж явсан. Талийгаачийг Б.Лхагважаргал үлдээгээд явсан зүйл байхгүй. Талийгаачийн хувьд согтуу байсан болхоос биш эрүүл мэндэд нь ямар нэгэн аюултай зүйл болоогүй” гэсэн юм.