АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “Pfizer”, “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинуудын нэмэлт тунг насанд хүрсэн бүх иргэнд хэрэглэхийг зөвшөөрчээ.
Мөн 50-иас дээш насныхан нэмэлт тунд хамрагдах хэрэгтэй гэдгийг мэдэгдсэн байна. Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”, “Moderna”-гийн вакцины нэмэлт тунг яаралтай журмаар хэрэглэх насны хязгаарыг өргөтгөж, 18-аас дээш насныханд тарихыг зөвлөсний дараа дээрх зөвшөөрлийг олгожээ.
Инэснээр “Pfizer”, “Moderna”-гийн вакцины нэмэлт тунг тодорхой бүлгийн хүмүүст л тарьж байсан бол одоо хоёр дахь тунгаа тариулаад зургаан сарын хугацаа өнгөрсөн хүн бүр гурав дахь тунд хамрагдах боломжтой болж байна. Мөн “Johnson & Johnson”-ы нэг тунт вакцинд хамрагдсан хүмүүст нэмэлт тунд хамрагдахыг зөвлөөд байгаа.