Шүүмжлэл дагуулаад буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын өрөөний тохижилтийг 2008 онд хийжээ

Шүүмжлэл дагуулаад буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын өрөөний тохижилтийг 2008 онд хийжээ

Чингэлтэй дүүргийн Засаг Тамгын газрын нэгэн өрөөний тохижилт өдгөө олны анхаарлыг татаж, басхүү шүүмжлэл дагуулаад байна.

Албан өрөө атал урлагийн танхим мэт засварласан нь ийнхүү шүүмжлэл өртөөд буй юм.

Тэгвэл тус өрөөний талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Чингэлтэй дүүрэгт байдаг энэ хэтэрхий ганган өрөө зочид хүлээж авдаг ёслолын танхим юм байна. 2008 онд ийм болгосон. Ганган байна гээд буцааж зардал гаргаж өөрчлөлтэй нь биш, энэ хэвээрээ л байгаа юм байна. Одоо тус өрөөнд дүүргийн шуурхай штаб байрлаж байгаа" гэх тайлбарыг өгчээ.