Сураггүй алга болоод байсан БНХАУ-ын алдарт теннисчин өөрийгөө аюулгүй байгаагаа мэдэгджээ

Сураггүй алга болоод байсан БНХАУ-ын алдарт теннисчин өөрийгөө аюулгүй байгаагаа мэдэгджээ

БНХАУ-ын алдарт теннисчин Пэн Шуай саяхан улсынхаа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчид хүчирхийлүүлсэн тухайгаа дэлгэж, шуугиан тарьсны дараа сураггүй алга болоод байсан юм.

Тэгвэл өчигдөр/2021.11.21/ Пэн Шуай Олон Улсын Олимпын Хорооны удирдлагатай видеогоор холбогдон, өөрийгөө аюулгүй эсэн мэнд байгаагаа мэдэгдсэн байна.

Пэн Шуай Олон Улсын Олимпын Хорооны удирдлагатай видеогоор холбогдон, өөрийгөө аюулгүй эсэн мэнд байгаагаа мэдэгджээ

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах болон Пэн Шуайтай 30 минут ярилцсан бөгөөд өөрт нь улс төрийн нөлөөллөөс болж ямар нэг асуудал гарсан байж болзошгүй гэсэн ч тэрбээр Бээжин дэх гэртээ аюулгүй амьдарч байгаа мөн хувийн амьдралыг нь хүндэтгэхийг хүсжээ.

Эх сурвалж: BBC