"Apple" компани шилэн "Iphone" утсаа патентжуулжээ

"Apple" компани шилэн "Iphone" утсаа патентжуулжээ

АНУ-ын “Apple” компани бүхэлд нь шилээр хийсэн “iPhone” ухаалаг утас, “Apple Watch” цаг болон “Mac” компьютероо гаргах патентын эрхийг авчээ.

Патентын өргөдөлд утасны ирмэгийн дагуу муруйд зарим товчлууруудыг харуулсан зураг, мөн онгоцны горимыг идэвхжүүлэх, Wi-Fi болон дууны хэмжээг хянах товчлуурууд багтсан болно. Үүнээс гадна хэрэглэгч утасны хажуу ирмэгийг хавчиж, дууны чанга, сул тохируулах боломжтой. Энэхүү шилэн "IPhone"-ий гол онцлох зүйл нь уг бүтээгдэхүүн урд болон ард талдаа дэлгэцтэй байх аж.