Монголтой хил залгаа Онон аймагт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоожээ

Монголтой хил залгаа Онон аймагт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоожээ

ОХУ болон Монгол улстай хил залгаа Өвөр Байгалийн хязгаарын Онон аймагт шүлхий өвчин гарлаа. Тус аймагт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Амбан захирагч Александр Осиповын хорио цээрийн дэглэм тогтоосныг мэдэгдлээ.

Мэдэгдэл ёсоор Красная ИмалкаНовая ЗаряУсть-Ималка, Баян цагаан тосгон болон эдгээр суурингаас 20 км зайд хөл хорио тогтоожээ. Хорионд байгаа тосгодоос малын шилжилт хөдөлгөөн, мах, сүү болон малын тэжээл зэргийг зөөвөрлөх болон зэрлэг ан амьтдыг бэлчээх, нядлах, агнахыг хориглосон байна. Нутгийн иргэд халдварын голомтыг Улаан номонд орсон цагаан зээр гэж үзэж байгаа аж.