Японы эрдэмтэд “дельта хувилбар байгалийн жамаараа өөрөө өөрийгөө устгаж эхэлсэн” гэв 

Японы эрдэмтэд “дельта хувилбар байгалийн жамаараа өөрөө өөрийгөө устгаж эхэлсэн” гэв 

Коронавирусийн дөрөв дэх давлагаанд нэрвэгдээд байсан Японд өдөрт бүртгэгдэх халдварын тоо огцом буураад байна. Тодруулбал, аравдугаар сарын эхэн үед өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000-аас буухгүй байсан. Харин 11 дүгээр сар гарсаар аажмаар багасан Бямба гараг/2021.11.20/-т гэхэд халдварын тоо 104 болж огцом  буурчээ. Үүнийг дагаад нас баралт ч бүртгэгдээгүй байна.

Халдварын тархалт огцом буурсныг эрдэмтэд янз бүрээр тайлбарлаж эхэлжээ. Тухайлбал, зарим эрдэмтэн “вакцинжуулалтын түвшин сайн байгаа учраас үүнийг дагаад халдварын тоо ч буурсан” гэж үзэж байгаа бол зарим нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбон тайлбарлаж байна.

Тэгвэл Японы Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Итуро Иноуэ тэргүүтэй эрдэмтэд “дельта вирус өөрөө өөрийгөө устгаж эхэлсэн учраас халдвар буурсан” гэх таамаглалыг дэвшүүлжээ.

Энэ талаар тэрбээр “The Japan Times” сонинд өгсөн ярилцлагадаа “дельта хувилбар Японы нутаг дэвсгэр дээр хэт олон мутацтай болсон. Үүний улмаас “NSJ14” гэх гэмтсэн уураг нь "алдаагаа" засах гэж хичээж байгаад өөрийгөө устах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй. Мутаци олшрох тусам энэ нь эцэстээ алдаатай вирус болж, өөрийгөө хуулбарлах чадваргүй болсон гэж бид үзэж байна. Тохиолдол нэмэгдэхгүй байгааг харгалзан үзвэл дельта хувилбар байгалийн жамаараа устах тал руугаа чиглэсэн гэж бололтой” гэжээ.

Эх сурвалж: Japantimes