В.Путин коронавурисийн эсрэг вакцины "бүүстер" тунгаа хийлгэжээ

В.Путин коронавурисийн эсрэг вакцины "бүүстер" тунгаа хийлгэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний халдвараас сэргийлэх нэмэлт тун тариулжээ. Тэрээр "Спутник Лайт" вакцин хийлгэсэн бөгөөд энэ тухайгаа Н.Ф.Гамелеян нэрэмжит Тархвар судлал, микро-биологийн төвийн орлогч дарга Денис Логуновтой ням гарагт уулзахдаа мэдэгдсэн байна.

Уулзалтын үеэр В.Путин "Өнөөдөр би танай хамт олны зөвлөснөөр "Спутник Лайт" вакцинаар дахин нэг тарилга хийлгэлээ, үүнийг хэдийн дахин вакцинжуулалт гэж нэрлэх болсон" гэж хэлжээ. Мөн энэ үеэр Оросын удирдагч тун удахгүй практикт нэвтрүүлэх "SARS-CoV-2"-ын эсрэг хамрын цацлага хэлбэрээр бүтээж буй вакцины туршилтад сайн дураараа оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Владимир Путин өнгөрсөн хавар “Спутник V” вакцины хоёр тунг хийлгэсэн юм.

Өнөөдрийг хүртэл Орос улсад 50 сая гаруй, дэлхийн бусад улс орнуудад 120 сая хүн "Спутник Лайт" вакцинд хамрагдаад байгаа юм. Тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурошкогийн мэдээлснээр, “COVID-19”-өөр хүнд өвдсөн хүмүүсийн 0.03 хувь нь вакцинд хамрагдсан хүмүүс байгаа бол эмнэлгүүдэд байгаа өвчтөнүүдийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байгаа аж.




Өнөөдөр туулай өдөр

26 минутын өмнө