Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ

Эрээн хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэсэгчлэн сулруулах талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тус хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ. Гэсэн хэдий ч иргэд олноор цугларах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан аж. Мэдээж журмын дагуу халдварын дэглэмийг махиж, 10-аас дээш хүн бөөгнүүлэхгүй байх арга хэмжээг авч байгаа гэжээ. Мөн өнөөдрөөс Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн байна. Харин энэ сарын 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээх аж.