Зул сарын парадад оролцож байсан иргэдийг автомашинаар дайрсны улмаас 5 хүн амь үрэгдэж, 40 хүн гэмтжээ

Зул сарын парадад оролцож байсан иргэдийг автомашинаар дайрсны улмаас 5 хүн амь үрэгдэж, 40 хүн гэмтжээ

АНУ-ын Висконсин мужид зул сарын парадад оролцож байсан иргэдийг жип маркийн автомашинаар дайрсны улмаас таван хүн нас барж, 40 гаруй хүн бэртсэн хэрэг гарчээ. Осол өнөөдөр /2021.11.22/ орон нутгийн цагаар 16:40 цагт Милуокигээс баруун зүгт орших Уокеша хотод болсон байна. Хохирогчдын дунд хэд хэдэн хүүхэд байсан талаар цагдаагийн албанаас мэдээлжээ.

Сэжигтнийг саатуулсан бөгөөд одоогийн байдлаар “терроризмын үйлдэл биш” гэж албаныхан үзэж байгаа аж. Сэжигтэн осол хийх үедээ өөр газраас зугтаж байсан байж болзошгүй байгаа талаар мөрдөн байцаагч хэлжээ.

Хэргийн газар байсан гэрчүүдийн хэлж буйгаар жип машин хар хурдаараа давхиж парадад оролцож байсан хүмүүсийг мөргөсөн байна. Энэ үеэр цагдаа нар машиныг зогсоох гэж хэд хэдэн удаа гал нээжээ. Ослын дараа эмх замбараагүй байдал үүссэн тул улсын сургуулиудыг түр хугацаагаар хаагаад байгаа аж.

Эх сурвалж: BBC