Хууль бус 75 цагаач Ливийн эрэг орчим живж амиа алджээ

Хууль бус 75 цагаач Ливийн эрэг орчим живж амиа алджээ

Газар дундын тэнгисээр дамжин Европ руу завиар явж байсан 75 хууль бус цагаач Ливийн эрэг орчим живж, амиа алдсан тухай Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага мэдээлжээ. Хамт явж байсан 15 хүнийг нутгийн загасчид аварч, Зувара хотод аваачсан байна.

Ливи улс нь Европ руу чиглэсэн хууль бус цагаачдын дамжин өнгөрөх газар болоод байна. Өнгөрсөн бямба гарагт /2021.11.20/ Италийн эргийн харуул Газар дундын тэнгист хүнд байдалд орсон 420 гаруй цагаачийг мөн аварчээ. Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр энэ онд Газар дундын тэнгист 1.3 мянга гаруй хүн живж, амиа алджээ.