Булган аймагт мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглов

Булган аймагт мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглов

Булган аймгийн Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 15-аас ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ийг хүртэл мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон захирамж гаргажээ.

Захирамжид  “улсын болон орон нутгийн чанартай авто замын нөхцөл байдал хүндэрч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан, хальтиргаа гулгаа үүсэж, цаг агаар хүйтэрсэн нөхцөлд мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд учирч болох хор хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор” уг шийдвэрийг гаргасан хэмээжээ.