"Улаанбаатар-Улаан Үүд" хооронд шууд нислэг ирэх сарын 4-нөөс үйлдэхээр болжээ

"Улаанбаатар-Улаан Үүд" хооронд шууд нислэг ирэх сарын 4-нөөс үйлдэхээр болжээ

ОХУ Монгол Улстай шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээх болсон талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлээд байсан бмлээ. Ингэснээр долоо хоногт гурван удаа Улаанбаатар-Москва, долоо хоногт нэг удаа Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар- Красноярскын нислэг үйлдэх боломжтой болох юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор "Хүннү эйр" компани Улаанбаатар Улаан Үүд чиглэлийн хуваарьт нислэгээ долоо хоногт нэг удаа нислэг гарахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний нислэгээ 12 дугаар сарын 4-нд үйлдэхээр бэлтгэж ажлаа хангаж байна гэжээ.