Европын холбоо вакцины үнэмлэхийн хүчинтэй хугацааг тогтоох асуудлыг хэлэлцэнэ

Европын холбоо вакцины үнэмлэхийн хүчинтэй хугацааг тогтоох асуудлыг хэлэлцэнэ

COVID-19-ийн вакцины цахим үнэмлэхийг шинэчлэхээр Европын Холбоо энэ долоо хоногт хуралдана. Хуралдаанаар үнэмлэхийн хүчинтэй хугацааг өөрчлөх болон нэмэлт тунгийн талаар хэлэлцэх юм байна.

ХБНГУ-ын хувьд нэмэлт тунгийн дархлаажуулалтаа идэвхжүүлснээр “Pfizer”-ийн вакцины нөөц нь дуусах дөхөж байгаа аж. Мөн өдөрт бүртгэгдэх тохиолдол 20 мянга давахтай зэрэгцэн эмийн сангуудаар түргэвчилсэн тест тасарчээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд "Энэ хавар гэхэд Германы иргэд нэг бол вакцинд хамрагдсан юм уу өвдөөд эдгэрсэн, эсвэл COVID-19-ийн өвчлөлөөр нас барсан байна" гэж мэдэгдсэн байна. Германтай хөрш зэргэлдээ орших Австри улс даваа гарагаас эхлэн хатуу хөл хорио тогтоогоод байна. Ирэх жилээс бүрэн тунд хамрагдахаас татгалзсан иргэдийг 4000 ам.доллароор торгож эхэлнэ гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Bloombergtv