Болгарт зорчигч тээврийн автобус шатаж, 46 хүн амиа алджээ

Болгарт зорчигч тээврийн автобус шатаж, 46 хүн амиа алджээ

Болгарын баруун хэсэгт зорчигч тээврийн автобус осолдож шатсаны улмаас 46 гаруй хүн нас баржээ. Амиа алдсан иргэдийн дунд бага насны хүүхдүүд байсан талаар албаныхан мэдээлэв.

Осол орон нутгийн цагаар шөнийн 02:00 цагт нийслэл Софи хотоос баруун өмнө зүгт орших Боснек тосгоны ойролцоо хурдны зам дээр болсон аж. Болгарын Дотоод хэргийн сайд Бойко Рашков хэргийн газарт очсоныхоо дараа хохирогчдын цогцос "бүрэн шатсан” байсан талаар ярьжээ. Одоогоор албаныхан осол болсон замыг хааж, галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр автобус замын хашлага мөргөсөн байж болзошгүй байна.

Эх сурвалж: BBC