Жефф Безос Обамагийн санд 100 сая доллар хандивлалаа

Жефф Безос Обамагийн санд 100 сая доллар хандивлалаа

Өнгөрсөн онд нас барсан 1960-аад оны АНУ-ын иргэний эрхийн хөдөлгөөний баатар, Конгрессын гишүүн Жон Льюисийн дурсгалд зориулан Amazon (AMZN)-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос Обамагийн санд 100 сая доллар хандивласан талаар тус сангаас мэдэгдлээ.

Мөн Жон Льюисийн дурсгалд зориулан Обамагийн Ерөнхийлөгчийн төв дэх талбайг Жон Льюис Плаза гэж нэрлэхийг хүссэн гэж тус сангаас мэдээлсэн байна.

"Тэр бол эрх чөлөөний төлөө тэмцэгч баатруудын дунд онцгой байр эзэлнэ. Би Жон Льюисээс илүү энэ бэлгийг хүртэх зохистой хүнийг бодож чадахгүй байна" гэж Жефф Безос,  мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: CNN