ВИДЕО: Болгарт зорчигч тээврийн автобус шатаж, 45 хүн амиа алджээ

ВИДЕО: Болгарт зорчигч тээврийн автобус шатаж, 45 хүн амиа алджээ

Болгарын эрх баригчид зорчигч тээврийн автобус шатаж, 45 хүн амиа алдаж, долоон хүн шархадсан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Болгарын Үндэсний Телевизийн (BNT) анх 46 хүн нас барсан тухай мэдээлсний дараа эрх баригчид “одоогоор хэдэн хүн амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна” гэж мэдэгдсэн байна. Гал орон нутгийн цагаар мягмар гарагийн 03:00 цагийн орчимд гарсан байна. Автобусанд суусан зорчигчдын 12 нь хүүхэд байсан ба нийт 52 зорчигч явсан гэж албаныхан мэдээлэлжээ.

Хойд Македони улсын бүртгэлтэй уг автобус нийслэл Софи хотоос баруун тийш Струма хурдны замаар явж байжээ. Зорчигчдын ихэнх нь Хойд Македонийн жуулчид байсан ба амиа алдсан хүмүүсийн дунд автобусны жолооч байсан аж Мөн амьд үлдсэн долоон хүний ​​биеийн байдал тогтвортой байгаа гэж BNT мэдээллээ.

Эх сурвалж: CNN