Түүхэндээ анх удаа Антарктид тивд зорчигч тээврийн нисэх онгоц газардлаа

Түүхэндээ анх удаа Антарктид тивд зорчигч тээврийн нисэх онгоц газардлаа

Түүхэнд анх удаа Антарктид тивийн мөсөн дээр зорчигч тээврийн томоохон нисэх онгоц буулт хийлээ. “Айрбус А340” хэмээх уг онгоцыг Карлос Мирпури ахлан жолоодсон бөгөөд арваннэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт Өмнөд Африкийн Кэйптаун хотоос хөөрсөн байна.

“Айрбус А340” нисэх онгоц буух зурвасыг урдаас сайтар бэлтгэж зассан бөгөөд Олон Улсын Иргэний агаарын тээврийн стандартаар С ангилалд багтах зурвасын түвшинд хүрчээ. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл Антарктид тив рүү бага даацын хөнгөн онгоцоор нислэг үйлдэж ирсэн. “Цагаан” тивд нисэх онгоцны буудал байхгүй ч өнөөдрийн байдлаар 50 буух зурвас, хөөрөх зурвас бий. Сонирхуулахад, 1928 онд Австралийн цэргийн нисгэгч, судлаач Жорж Хуберт Вилкинс анх удаа Антарктид тивд бага даацын хөнгөн нисдэг тэргээр газардаж байжээ.

ВИДЕО: