УДЭТ-аас хоёр Хөдөлмөрийн баатар, нэг Ардын жүжигчин, хоёр Гавьяат төрнө

УДЭТ-аас хоёр Хөдөлмөрийн баатар, нэг Ардын жүжигчин, хоёр Гавьяат төрнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ойг тохиолдуулан тус театрын уран бүтээлчдэд өнөөдөр шагнал гардуулахаар болжээ. Тодруулбал, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд Ардын жүжигчин цол олгох юм байна.

Мөн жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарыг Гавьяат жүжигчин цолоор, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарыг Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнах ажээ. Түүнчлэн Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Сүхбаатарын одонгоор шагнах юм байна.