Сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг дотоодын үйлдвэрлэгчдээс авахаар боллоо

Сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг дотоодын үйлдвэрлэгчдээс авахаар боллоо

Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын шуудайг үндэсний үйлдвэрлэгчдээс авахаар боллоо.

Хил хаасны улмаас шахмал түлшний 25 кг-ийн шуудайн савлагаанд өөрчлөлт орж 100 кг-ийн шуудайгаар савласан түлш худалдаалагдаж байсан ч буцаад хэвийн хэмжээнд худалдаалагдаж эхэлсэн билээ.

“Таван толгой түлш” ХХК нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор нийт 2.000.000 ширхэг сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шуудай нийлүүлэх сав баглаа, боодол үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьжээ.

Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт;
  • Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх;
  • Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх;
  • Татварын өргүй талаар тодорхойлолт;
  • Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх;
  • ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх;
  • Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт;
  • Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалтыг хавсаргасан байх шаардлагатай.
  • Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны Арвандүгээр сарын 30-ны өдрийн 10 цагаас өмнө авч боломжтой.

"Мөн хамтран ажиллах саналаа Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн 11 цагт ирүүлсэн байх" гэсэн шаардалдлагыг тавьж байгаа аж.