Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх боломжийн талаар ярилцжээ

Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх боломжийн талаар ярилцжээ

Өчигдөр /2021.11.23/ Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн дэд сайд Ян Сехтертай цахим  уулзалт хийжээ.

Үүгээрээ Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон болон Бүгд Найрамдах Чех Улсын Тээврийн яам хооронд иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, мэдээлэл, туршлага солилцох,өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улсаас L-410 онгоцыг авч ашиглаж байсан туршлагатай. Манай улсад Чингис хаан Олон Улсын нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлыг ерөнхий нислэгийн чиглэлээр хамтран ашиглах, сургалтын чиглэлээр  Чехийн талтай хамран ажиллах боломж буй талаар санал солилцсон юм. Энэ хүрээнд бага оврын онгоц угсрах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боломж бий болсон. Түүнчлэн Чехийн талтай манай улсын орон нутгийн нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамран ажиллах, Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг хийх боломжийн талаар ярилцсан байна.