Перу улсын дарга төрийн ордны угаалгын өрөөндөө нуусан байсан 20 мянган ам.долларыг өөрийн цалин байсан гэж мэлзжээ

Перу улсын дарга төрийн ордны угаалгын өрөөндөө нуусан байсан 20 мянган ам.долларыг өөрийн цалин байсан гэж мэлзжээ

Перугийн тамгын газрын дарга төрийн ордныхноо угаалгын өрөөнд 20 мянган ам.доллар нуусан байсныг тус улсын прокурорууд илрүүлсэн байна.

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт тус улсын прокурорууд нөлөөллийн наймаа хийсэн гэх хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд төрийн ордонд нэгжлэг хийж байжээ. Тус үеэр ерөнхийлөгч Педро Кастиллогийн тамгын газрын даргын албан тушаалаасаа огцорсон Бруно Пачеко нь мөрдөн байцаагчдад мөнгө нь өөрийнх нь гэдгээ хэлсэн ч ямар нэг буруу гарын мөнгө биш, миний хадгаламж, цалин хоёрын нийлсэн мөнгө гэсэн байна. Харин ажлынхаа угаалгын өрөөнд яагаад тийм их хэмжээний мөнгө нуусан тухайгаа огт хэлээгүй аж.

Тэрбээр хэргийн талаар мэдэгдэлдээ, “Би толгойгоо өндийлгөж, гэм буруугүй гэдгээ нотлох болно” гэжээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө