Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авна

Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авна

Гадаадын иргэн, харьяатын газар бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч, шийдвэрлэхээр болжээ. 

Тодруулбал, Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувь нь уг үйлчилгээг авдаг юм. Визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3 хоног, энгийнээр ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх аж.