Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш хэдхэн цагийн дараа огцорлоо

Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш хэдхэн цагийн дараа огцорлоо

Шведийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Магдалена Андерссон сонгогдсоноос хойш 12 цагийн дараа албан тушаалаа огцорлоо.

Тус улсын парламент өчигдөр/2021.11.24/ Магдалена Андерссоныг Ерөнхий сайдаараа сонгосон боловч эвслийн Засгийн газрын хамтрагч Ногоон нам танхимаар гарч, ирэх оны төсвөө батлуулж чадаагүй тул огцорсон байна. Ногоон намын хувьд "Хэт барууны үзэлтэнүүдтэй хамтран боловсруулсан төсвийг хүлээж авах боломжгүй" гэж мэдэгдсэн байна. Андерссон зүүний намуудын дэмжлэгийг авахын тулд ирэх оны төсөвт тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг нь хүлээн авч тусгасан юм. Тиймээс одоогийн засгийн газар шинэ засгийн газар байгуулагдах хүртэл “түр засгийн газар” хэвээр байх аж. Өдгөө 54 настай Андерссон "Нэг нам, Социал Демократ засгийн газар"-ыг удирдаж, Ерөнхий сайдаар дахин томилогдоно гэж найдаж байгаагаа парламентын даргад хэлжээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө