АНУ-д КОВИД-19-ийн хоёр өөр мутациас үүссэн “вакцинд тэсвэртэй” шинэ хувилбар бүртгэгджээ

АНУ-д КОВИД-19-ийн хоёр өөр мутациас үүссэн “вакцинд тэсвэртэй” шинэ хувилбар бүртгэгджээ

АНУ-ын эрдэмтэд Ковид-19-ийн мутацид орсон хоёр хувилбар нэг эсэд халдварлан, шинэ мутацийн хувилбар үүсгэсэн тохиолдлыг илрүүлжээ.

Уг хувилбарыг “B.1.628” гэж нэрлэсэн байна. Оксфордын их сургуулийн судлаачдын хийсэн шинжилгээгээр шинэ мутацийн генетикийн бүтцэд дүн шинжилгээ хийхэд B.1.631, B.1.634 гэсэн хоёр өөр омог илэрсэн аж. Их Британийн Уорвикийн их сургуулийн вирус судлаач, профессор Лоуренс Янг энэ талаар “хоёр мутациас үүссэн омог нь шинэ “супер” хувилбарын эх сурвалж болох боломжтой” гэжээ. Шинээр бүртгэгдсэн хувилбарыг судалж байгаа ч вакцинд тэсвэртэй байх магадлалтай хэмээн судлаачид таамаглаж байна.

Эх сурвалж: Independent