В.Путин хамрын хөндийдөө вакцин шүршиж, дөрөв дахь тундаа хамрагджээ

В.Путин хамрын хөндийдөө вакцин шүршиж, дөрөв дахь тундаа хамрагджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин коронавирусийн халдвараас сэргийлэх нэмэлт гуравдугаар тунгаа хийлгэсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өөрийн улсын бүрэн гүйцэд судлагдаагүй шинэ төрлийн вакциныг дахин хийлгэсэн гэдгээ хэлжээ.

Тодруулбал, өчигдөр /2021.11.24/ тус улсын Засгийн газрын хуралдааны үеэр тэрбээр хамрын хөндийд шүршиж дархлаа тогтоох боломжтой вакциныг туршиж өөртөө хийлгэсэн гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь түүний ийнхүү дөрөв дэх тун болж байгаа аж.

Хамарт шүршдэг гэх вакциныг хараахан иргэдэд туршаагүй байгаа хэдий ч цөөн хэдэн ажилтныг сайн дурын үндсэн дээр л хамруулжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны зүгээс шүршдэг вакциныг иргэдэд турших эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа талаар мэдээлсэн байна.