ADRF MONGOLIA НҮТББ-аас “Хуваалцах соёл ба Монголчуудын уламжлал” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа

ADRF MONGOLIA НҮТББ-аас “Хуваалцах соёл ба Монголчуудын уламжлал” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа

Дэлхийн сайн дурынхны өдрийг тохиолдуулан ADRF MONGOLIA “Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв”НҮТББ-аас 1 сая төгрөгийн шагналын сантай “Хуваалцах соёл ба Монголчуудын уламжлал” илтгэлийн уралдааныг зарлалаа.

Тус байгууллага нь нийгэм олон нийтэд хуваалцах соёлыг түгээх олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн уралдаан нь бакалаврын түвшний оюутнуудыг хамарснаараа онцлог аж.

Хуваалцах соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, монголчуудын өв уламжлалыг таниулах зорилготой тус илтгэлийн уралдаанд тавигдах шаардлагаас дурдвал                 

Агуулгын шаардлага:

  • Зарласан сэдвийн хүрээнд бичигдсэн байх;
  • Бусдын оюуны бүтээлийг хуулбарлаагүй байх;
  • Шинэлэг санаа дэвшүүлж, эрэл хагуул хийсэн байх;
  • Практик ач холбогдолтой байх;
  • Асуудал дэвшүүлж тодорхой шийдэл, үр дүнд хүрсэн байх;
  • Хэлбэрийн шаардлага:
  • Илтгэлийн хэмжээ 8 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтаасан байх;
  • Илтгэлийн мөр хоорондын зай single, Times New Roman фонтоор үсгийн хэмжээ 12 pt-оор бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 5 см хэмжээтэй байх;
  • Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, санал зөвлөмж, эх сурвалжийн жагсаалт, хавсралт зэргийг багтаасан, илтгэлийн нийтлэг стандартын дагуу бичигдсэн байх.

Шалгаруулалт үндсэн 2 үе шаттай явагдана. Эхний шатнаас шалгарсан 10 илтгэлийг 2-р шатанд хэлэлцүүлэн шилдэг 3 илтгэлийг шалгаруулна. Шалгарсан илтгэлүүдээр эмхэмтгэл гаргана.

Шагнал:

I.Байр- 500.000 төгрөг, батламж, гарын бэлэг

II.Байр- 300.000 төгрөг, батламж, гарын бэлэг

III. Байр- 200.000 төгрөг, батламж, гарын бэлэг

Хугацаа: 2021.11.26-ны 00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.

Бусдын төлөө цохилох зүрхтэй бүх сайн дурынхандаа баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/adrfmongol фэйсбүүк хуудаснаас болон 70141019 дугаараас лавлана уу.