"Squid game" киноны хуулбарыг хууль бусаар худалдсан иргэнд цаазаар авах ял оноожээ

"Squid game" киноны хуулбарыг хууль бусаар худалдсан иргэнд цаазаар авах ял оноожээ

БНАСАУ-ын эрх баригчид, ахлах сургуулийн долоон сурагчийг солонгос хэл дээрх дэлхий даяар хит болсон кино үзэж байхад нь баривчилсны дараа тус цуврал киноны хуулбарыг хууль бусаар хил давуулж, худалдсан этгээдэд цаазаар авах ял оноосон талаар RFA агентлагт мэдээлжээ.

Тухайн наймаачин Хятадаас Хойд Солонгос руу Squid game киноны хуулбарыг агуулсан USB флаш дискийг худалдсан гэж мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг буудан хороох аж.

Киноны хуулбарыг худалдаж авсан сурагч бүх насаараа хоригдох ял авч, хамт үзсэн зургаан хүн таван жилийн хүнд хөдөлмөр эрхлэхээр болжээ. Харин багш, сургуулийн удирдлагууд ажлаасаа халагдаж, алслагдсан уурхайд биеийн хүчний хөдөлмөр эрхэлнэ, эсвэл хөдөө орон нутагт цөллөгдөнө гэж эх сурвалж мэдээллээ.

Хойд Хамгёнг мужийн хууль сахиулах байгууллага “Өнгөрсөн долоо хоногт ахлах сургуулийн сурагчид Өмнөд Солонгосын “Squid Game” киног агуулсан USB флаш дискийг нууцаар худалдан авч, сайн найзуудын хамт үзсэнээс эхэлсэн” гэж Даваа гарагт мэдээлжээ.

Долоон сурагчийг баривчилсан нь тус улсын Засгийн газрын шинээр батлагдсан “Урвалын сэтгэлгээ, соёлыг устгах тухай” хуулийг насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэрэгт хэрэглэж байгаа анхны тохиолдол болж байна. Энэ хуульд капиталист орнууд, ялангуяа Өмнөд Солонгос, АНУ зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзсэн, хадгалсан, түгээсэн тохиолдолд цаазаар авах ялын дээд хэмжээ оноодог аж.

Эх сурвалж: RFA




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө